Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Монголын Адвентист Чуулган
Баасан Гараг, 10-09-2010
You are here: Эхлэл Мэдээ Дотоод Мэдээ Нүүдэлчид: Тооллого Ном - Шинэ Хичээл

Онцлох Сүм


Энэ долоо хоногийн онцлох сүм
Булган аймгийн "ИТГЭЛ" ДАС

Дүрстэй Мэдээ

Шаббат Хичээл


Эш Үзүүлэгчийн Солиорол
Балаамын түүхийг Шинэ Гэрээнд гурван удаа иш татсан бөгөөд (2 Петр 2:15, 16; Иуда 11; Илчлэлт 2:14), алинд нь ч түүнийг ямар нэгэн байдлаар сайшаадаггүй. Харин ч эсрэгээрээ нүглийн бэлгэ тэмдэг болгосон байдаг. Петр энэ түүхийг Балаамын “солиорол” хэмээн нэрлэжээ.
(11 сарын 27 - 12 сарын 5)
Цааш нь унших

Нүүдэлчид: Тооллого Ном - Шинэ Хичээл
Мягмар Гараг, 29-09-2009 15:40

Нүүдэлчид: Тооллого Ном2009 оны 4-р улирлын Библи Судлалын Шаббат Хичээл (БСШХ) "Нүүдэлчид: Тооллого Ном" нэртэйгээр хэвлэгдэн гарлаа.

Египетээс гарсан нь номоор дамжуулан нэгэн агуу үндэстэн үүссэн түүхийг Бурхан дүрслэн харуулжээ. Египетээс гарсан нь болон Левит номноо тэрхүү үндэстний хууль дүрмийг нарийвчлан заасан байдаг.Энэ улиралд судлах Тооллого номноо тэрхүү нүүдэллэж явсан Бурханы ард түмнийг арай өөр талаас нь харуулжээ.

Гэхдээ тэд зүгээр л хаашаа ч хамаагүй нүүж явсангүй. Тэдэнд амласан тэрхүү газрыг эзэмшихээр явах ёстой байлаа. Энэхүү газрыг тэдэнд бусдаас илүү ариун, гэгээн, сайн сайхан байсных нь төлөө бус харин Бурхан хэдэн зууны өмнө тэдний өвөг эцэг Абрахамд өгсөн амлалтынхаа дагуу өгч байгаа нь энэ билээ.

“Чамд харагдаж байгаа тэр бүх газар нутгийг Би чамд болон чиний үр хүүхдүүдэд үүрд өгнө. Би бас чиний үр хүүхдүүдийг газар шороо мэт болгоно. Хэрэв хүн газар шороог тоолж чаддаг бол, чиний үр хүүхдүүдийг ч тоолж чадмуй. Босоод, энэ газар нутгаар хөндлөн гулд явж үз. Учир нь Би
түүнийг чамд өгнө”
(Эхлэл 13:15-17).
Дээрх амлалт энэ үндэстний өөр нэгэн талыг илэрхийлдэг. Тэд гадаадын ямар ч дайсанд дийлдэшгүй Бурханы хүчирхэг зэвсэгт хүчин бөгөөд хүчирхэг үндэстэн юм. Учир нь тэнгэр газрыг Бүтээгч Эзэн Өөрийн биеэр тэдэнтэй хамт байсан юм.
Бурхан тэдний дунд оршин байсан болохоор тэд жирийн нэг зэвсэгт хүчинус харин ариун зэвсэгт хүчин байсан юм. Тиймээс ч тэд ариун байх ёстой байв.

Харамсалтай нь тэд ийм байж чадаагүй. Бурханы Амласан Нутгийг өвлөн авсан энэхүү жавхаатай, хүчирхэг, дайчин зэвсэгт хүчин Канаанчуудаас бус xарин өөрсдөөсөө болж ялагджээ. Тэднийг Эзэний өмнө дуулгавартай байж, Бурханд найдан, итгэлтэй амьдарч, Түүний тушаалуудыг дагаж байгаа цагт тэдний эсрэг юу ч хийж чадахгүй гэдгээ Сатан сайн мэднэ. Тиймээс Сатаны хийж чадах ганц зүйл бол тэднийг өөрсдийнх нь эсрэг ашиглах явдал байв.

Сатаны энэ мэх үнэхээр үр дүнтэй байв. Энэ тухай Элен Уайтын дараах сэрэмжлүүлэгт анхааруулжээ: “Бид гаднаасаа бус харин дотроосоо илүү их айх ёстой. Хүч чадал хийгээд амжилт ололтод дэлхий гэхээсээ илүү сүм өөрөө тун их саад болж байдаг.” Элен Уайт, 1-р дэвтэр, х. 122.

Тиймээс Бурханы дуудлага авч Түүний Амласан Нутагт хүрэхээр нүүдэллэн яваа хүмүүс болох бидэнд Тооллого номоос сурах зүйл олон бий. Бурхан хэрхэн хуаранг зохион байгуулж, тахилчид хийгээд Левичүүдэд үүрэг хариуцлага оноосон зэргээс бидэнд сурах зүйл бий. Мөн ариун ордонтой холбоотой баяр наадам, зан үйлүүдээс бид суралцах болно. Тэдний Египетийг “сүү балаар урссан нутаг” (Тооллого 16:13) хэмээн дуудаж, тийшээ буцаж очихыг яагаад тэгтлээ их хүсэж байснаас суралцах болно. Мириамын уяман өвчин, арван хоёр туршуул, Калебын итгэл, Мосегийн зуучлах залбирал, Корагийн дайсагнал болоод Балаамын зөрүүд илжигний талаар хүртэл суралцах болно. Бидэнд суралцах зүйл их байна. “Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичжээ. Тиймээс өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг. Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм” (1 Коринт 10:11-13). Эдгээр
үгст сэрэмжлүүлэг төдийгүй амлалт хүртэл багтсан байна.
Тооллого номоос сурах хамгийн чухал сургамж бол Бурхан энэ бүх саад бэрхшээлүүд, хүлээлт болон аймшигт сүйрлээс үл хамаарч амлалтаа заавал биелүүлдэг хэмээх сургамж юм. Харин Түүний амлалт биднээр дамжин биелэх үү, бидний ямар ч оролцоогүй биелэх үү гэдэг нь өөр асуудал. Гэвч энэ бүхэн нь биелэхдээ л биелнэ гэдэг нь баталгаатай. Загалмай хийгээд шинэ гэрээний хүрээнд Тооллого номыг уншаарай.
Бурхан бидний талаарх сонголтоо аль хэдийнэ хийсэн гэдэг нь тодорхой байна. Харин одоо бидний сонголт ямар байх вэ гэдэг ганцхан асуулт л үлдлээ.
Франк Холброк 1981-1990 онд АНУ-ын Мариланд мужийн Силвер Спринг дахь Долоо дахь Өдрийн Адвентистуудын Ерөнхий Чуулганы харъяа Библи судлалын төвийн дэд захирал байсан юм.

Уншсан: 5212
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
smile
wink
laugh
grin
angry
sad
shocked
cool
tongue
kiss
cry
жижиг | том

busy
 

Видео Мэдээ

Магтан Дуу

The Mongolia Mission Field (MMF) started their fourth group of 1000 Missionary Movement training on May 22, 2007. The group was comprised of young people from various places in ......

READMORE

Шинэ Мэдээ

Global Mission Project In Mongolia 2009

Глобал Миссион байгуу...

Эмэгтэйчүүдийн Дотно Яриа Семинар

Улаанбаатар Төв сүмий...

2009-10-05 Пастор Күн нутаг буцлаа.

Монголд Христийн сайн...

2009-10-24 Бүтээлийн Онолыг Онцлох Шаббат

Сүмийн удирдагчид, ах...

Нүүдэлчид: Тооллого Ном - Шинэ Хичээл

2009 оны 4-р улирлын Библ...

Шашны Эрх Чөлөөний Симпозиум

2009 оны 9 сарын 9 өдөр Ул...

Таны Нэр Мөнхөд Ариун - Магтан Дууны CD

Монголын Адвентист Чу...

“Мөрч” клубын тайлан

Монгол улсын ДАСүмийн...

АЖИЛД авна

Шинээр нээгдэж буй 12 ж...

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.