Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Монголын Адвентист Чуулган
Мягмар Гараг, 07-09-2010
You are here: Эхлэл Мэдээ Дотоод Мэдээ Христэд Итгэгчдийн Амьдрал

Онцлох Сүм


Энэ долоо хоногийн онцлох сүм
Булган аймгийн "ИТГЭЛ" ДАС

Дүрстэй Мэдээ

Шаббат Хичээл


Эш Үзүүлэгчийн Солиорол
Балаамын түүхийг Шинэ Гэрээнд гурван удаа иш татсан бөгөөд (2 Петр 2:15, 16; Иуда 11; Илчлэлт 2:14), алинд нь ч түүнийг ямар нэгэн байдлаар сайшаадаггүй. Харин ч эсрэгээрээ нүглийн бэлгэ тэмдэг болгосон байдаг. Петр энэ түүхийг Балаамын “солиорол” хэмээн нэрлэжээ.
(11 сарын 27 - 12 сарын 5)
Цааш нь унших

Христэд Итгэгчдийн Амьдрал
Лхагва Гараг, 25-03-2009 15:39

Шинэ улирлын Шаббат Хичээл маань "Христэд Итгэгчдийн Амьдрал" нэртэйгээр хэвлэгдэн гарлаа. Энэ улирлын хичээлээр бид хамтдаа Христэд итгэгчдийн өдөр тутмын амьдралын талаар судлах болно.

Христэд Итгэгчдийн АмьдралҮзэл Баримтлалын Өөрчлөлт

Арван найм болон арван есдүгээр зууны агуу сэтгэгчдийн нэг болох Пиер Лаплач гаригийн хөдөлгөөний талаар ном бичсэн байдаг. Тэрээр номоо Тэнгэр Эрхсийн Механизм гэж нэрлээд, өөрийн биеэр Эзэн хаан Наполеонд гардуулж өгчээ. Гэтэл Наполеоны зөвлөхүүдийн нэг нь энэхүү ном Бурханы талаар юу ч өгүүлээгүй байна гэжээ. Эзэн хаан номыг гартаа атган, “Ноён Лаплач, хүмүүс чамайг орчлон ертөнцийн тогтолцооны талаарх энэхүү агуу номыг бичихдээ Бүтээгчийнх нь талаар юу ч гэж бичээгүй гэж хэлэх юм” гэж лавлан асуухад Лаплач эмээсэн шинжгүй “надад тийм зэргийн таамаглал хэрэггүй гэж үзэж байна” гэж хариулжээ.

Энэ түүх “орчин үеийн” сэтгэлгээний талаарх жишээг бидэнд харуулж байгаа ба орчин үед хүний ухаан учирлан шалгаах, шинжлэх ухааны үнэнийг танин мэдэх эх үүсвэр гэж үздэг болсон. Дээрх үзлээр бол бүх бодит үнэнийг томъёо, хууль, журам, шинжлэх ухааны таамаглал зэрэгт багтаан ойлгох боломжтой гэж үздэг. Хэрэв арга ухаан, учирлан шалгах арга, шинжлэх ухаанаар шалган нягтлаагүй л бол үнэн бодит биш гэж үзэх болсон. 
Харин сүүлийн үед энэхүү үзлийг эсэргүүцсэн үзэл бий болсон. Хүмүүс бодит амьдралыг хүний хоосон ухаанаар тайлбарлах боломжгүй гэдэг зөв бодолтой болж эхэлсэн. Амьдралыг маань ямар ч томъёо, туршилт, шинжлэх ухааны зарчмаар тайлбарлах боломжгүй юм. 
Энэхүү үзэл баримтлалын өөрчлөлт нь амьдралын бүх талбар, тэр байтугай итгэл бишрэлийг ч хамарч эхэлсэн. Харамсалтай нь өөрчлөлт шинэчлэлүүд хэрээс хэтэрч эхэлдэг жишээгээр туйлширсан хүмүүс үнэний тулгуур зарчмуудаасаа хазайж эхэлж байна. Бидний хувьд ямар сургаал, онолыг хүлээн зөвшөөрч байгаа нь чухал биш харин амьдралын туршлага, мэдрэмж маш чухал. Таны итгэлд ямар нөлөө үзүүлж байгаа нь хамгийн чухал. “Есүс Христ болон авралын амлалтад итгэх няцашгүй баримтуудын талаар ярьж өгье” гэж хэлэхийн оронд “манай итгэлээрээ эвлэлдэн нэгдсэн бүлэг таныг итгэл, найдварын аянд гарахыг уриалж байна” гэж хэлэх нь илүү түгээмэл буюу өнөө үеийн өөрчлөн шинэчлэлт болоод байна. 
Өөрчлөн шинэчлэлт муу үр дүнтэй байх ёсгүй билээ. Есүс Өөрийн зааж сургасан үнэн амьдралд маань бат, бодитой үр нөлөөг бий болгоно гэж хэлээгүй билүү? (Иохан 8:32) Мэдээж нөлөө нь мэдрэгдэнэ. Үнэн гэдэг бол хоосон үзэл баримтлал, бичээс биш, харин ч итгэгчдийн хувийн амьдрал бүрээр илрэн харагдах амьдралын хэв маяг юм. Үнэн сүнслэг амьдралд нөлөө үзүүлдэг ба өдөр бүрийн амьдралын үйлдлүүдэд өөрчлөлт гаргах нөлөөг бий болгож байдаг. Бидний итгэл бишрэл амьдралд өөрчлөлт шинэчлэлт гаргадаг болохыг хэзээ ч үл тоомсорлож, үгүйсгэж болохгүй. Гэвч үнэнийг амьдралаараа мэдрэх нь Библийн үнэн сургаалуудыг чухалчлан үзэхгүй байна гэсэн үг бас биш юм.
Энэ улирлын хичээлээр бид дээр өгүүлсэн итгэлийн хоёр талыг судлан үзнэ. Энэхүү улирлын хичээлээр Христэд итгэгч хүний амьдралтай холбоотой маш чухал 13 сургаалын талаар судалж үзнэ. Долоо хоног бүрийн хичээл Библи дээр үндэслэгдсэн итгэлийн зөв ойлголтууд хэрхэн бидний амьдралд нөлөө үзүүлж байдаг талаар судлах болно. Энэхүү улирлын хичээлийн төгсгөлөөр энэ хичээлийн сэдвийг сайтар ойлгохоос гадна Христэд итгэгч амьдрал тань улам бялхам дүүрэн болсон байгаасай гэж хүсэж байна. Хичээл бүр үнэн сургаалын талаар бус харин “Есүсийн бидэнд амьдралаараа харуулсан үнэний” талаар байх болно.
Есүс бол бидний итгэлийн эхлэл ба төгсгөл буюу Альфа ба Омега юм. Хичээл 13 сэдвийг хөндөх боловч нэгдсэн үзлийг агуулсан байгаа. Энэ нь Түүгээр бид, “амьдарч, хөдөлж, оршин тогтнож байдаг” (Үйлс 17:28) гэсэн үзэл юм.  

Рейндер Бруинсма, Недерландад төрсөн ба сүмд үйлчилсэн олон жилийн туршид олон үүрэг хариуцлага үүрч байсан. Бруинсма ойролцоогоор хорь гаруй ном бичиж, эдгээрээс ихэнх нь олон хэлүүдээр орчуулагдаж байсан. Тэрээр энэхүү Библи судлалын хичээлийг бичиж байхдаа Недерландын Долоо дахь өдрийн Адвентист Сүмийн чуулганы ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

Шаббат Хичээл Долоо хоног бүр тогтмолоор тавигдан явах болно.

Уншсан: 7084
Сэтгэгдэл (0)Add Comment

Сэтгэгдэл Бичих
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
smile
wink
laugh
grin
angry
sad
shocked
cool
tongue
kiss
cry
жижиг | том

busy
 

Видео Мэдээ

Магтан Дуу

The Mongolia Mission Field (MMF) started their fourth group of 1000 Missionary Movement training on May 22, 2007. The group was comprised of young people from various places in ......

READMORE

Шинэ Мэдээ

Global Mission Project In Mongolia 2009

Глобал Миссион байгуу...

Эмэгтэйчүүдийн Дотно Яриа Семинар

Улаанбаатар Төв сүмий...

2009-10-05 Пастор Күн нутаг буцлаа.

Монголд Христийн сайн...

2009-10-24 Бүтээлийн Онолыг Онцлох Шаббат

Сүмийн удирдагчид, ах...

Нүүдэлчид: Тооллого Ном - Шинэ Хичээл

2009 оны 4-р улирлын Библ...

Шашны Эрх Чөлөөний Симпозиум

2009 оны 9 сарын 9 өдөр Ул...

Таны Нэр Мөнхөд Ариун - Магтан Дууны CD

Монголын Адвентист Чу...

“Мөрч” клубын тайлан

Монгол улсын ДАСүмийн...

АЖИЛД авна

Шинээр нээгдэж буй 12 ж...

Your are currently browsing this site with Internet Explorer 6 (IE6).

Your current web browser must be updated to version 7 of Internet Explorer (IE7) to take advantage of all of template's capabilities.

Why should I upgrade to Internet Explorer 7? Microsoft has redesigned Internet Explorer from the ground up, with better security, new capabilities, and a whole new interface. Many changes resulted from the feedback of millions of users who tested prerelease versions of the new browser. The most compelling reason to upgrade is the improved security. The Internet of today is not the Internet of five years ago. There are dangers that simply didn't exist back in 2001, when Internet Explorer 6 was released to the world. Internet Explorer 7 makes surfing the web fundamentally safer by offering greater protection against viruses, spyware, and other online risks.

Get free downloads for Internet Explorer 7, including recommended updates as they become available. To download Internet Explorer 7 in the language of your choice, please visit the Internet Explorer 7 worldwide page.