2026 оны 1-р сард “Эхлэл” сүм зөвлөлийн хурлаа зохион байгуулан, сүмийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх ажилтнууддаа сонгон томиллоо. Бид энэ шинэ жилийг Бурханы ивээл дор итгэл дүүрэн угтаж, чуулганаа өсгөн бэхжүүлж, олон хүнд сайн мэдээг хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Энэ онд бид эрүүл мэндийн үйлчлэлийг түлхүү хэрэгжүүлж, айл өрхөөр айлчилж, тунгги алтан зүү, хөлийн массаж зэрэг үйлчилгээгээр дамжуулан хүмүүст хайр, халамж, найдвар түгээхээр зорьж байна. “Учир нь өлсөж байхад минь та нар Надад идэх юм өгсөн. Цангаж байхад минь уух юм өгсөн, харь хүн байхад минь урьж оруулсан, нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, горонд байхад минь Над дээр ирсэн билээ.”(Матай 25:35-36) гэж бичсэний дагуу бусдад үйлчлэх нь Христэд үйлчилж буй хэрэг билээ.
Эхлэл сүм 2026 онд дараах бүрэлдэхүүнтэйгээр Бурханы ажилд хамтран зүтгэнэ.
Пастор – Б.Оюунтуяа
Сүмийн ахлагч – Н.Амгалан
Шаббат зохион байгуулагч – Н.Халиун
Библийн ажилтан – А.Ариунжаргал, Н.Цээнээ
Хүүхдийн үйлчлэл – А.Энхжин, Дөлгөөнтамир
Эрүүл мэндийн үйлчлэл – Батчулуун
Ахмад эмэгтэйчүүдийн үйлчлэл – Ц.Мандах, Сүхбаатар тус тус томилогдоод байна.
Хотын түгжрэл, завгүй амьдрал хүмүүсийн идэвх, итгэлд нөлөөлж буй энэ цаг үед бид Есүсийн жишээг даган : “Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сумд цугладаг байсан ба айл айлд талх хуваалцаж, баяр хөөртэй, цэвэр сэтгэлээр хооллоцгоож Бурханыг магтан хамаг ардын хайр хүндлэлийн олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа (Үйлс 2:46-47) гэдэг үгийн дагуу айлаас айлд айлчилж, сайн мэдээг түгээж, сүмээ өсгөн бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Мөн шинэ сүмийн барилга баригдах үйлсийг дэмжин, гишүүдээ нэгдсэн залбиралд уриалж байна.
2026 онд бидний зорилго бол сүмээ улам дүүргэж, гишүүдийн тоог нэмэгдүүлэн, Христийн хайрыг олон хүнд хүргэж, амьд итгэлийн гэрэл болохоор зорьж байна. Бурхан та бүхний алхам бүрийг удирдан, элбэг үр жимс авчрах болтугай.
Харилцаа Холбооны Хэлтэс 2026.02.03
Мэдээ бэлтгэсэн : Ц.Хишигжаргал



