OneVoice27 - Таныг үйлчлэлд дуудаж байна

Дэлхий дээр нийт

Дэлхий дээр Христийн сайн мэдээ хүрээгүй 3.40 тэрбум хүмүүс байна.

Бүгдийн Үйлчлэл

Дэлхий дээр Христийн сайн мэдээ хүрээгүй 3.40 тэрбум хүмүүс байна.

Матай 24:14

Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.

Бурханы захирамжийг биелүүлэхийн тулд бид яах ёстой вэ?

"Итгэгч бүр нийт хүн амд хүрэх арга замыг судалж, төлөвлөж, бодож олтугай. Бид жирийн нэг байдлаар бус харин давж сэтгэж ямар нэг зүйл хийх ёстой. Бид анхаарлыг татах ёстой. Бидэнд биелэгдэшгүй мэт санагдсан ч үнэхээр чин сэтгэлээсээ хичээн чармайх учиртай. " ------------- Баярт Мэдээ номын хэсгээс

Та хэрхэн тусалж чадах вэ

Хандив өгөх

Хэрэгцээтэй зүйлээр нь бусдад туслах бидний үйлчлэлийг дэмжээрэй. Таны энэрэнгүй сэтгэл бидний эргэн тойронд байдаг хоол унд, хорогдох газар хэрэгтэй хүмүүст тус болохоос гадна гэр бүлүүдэд найдварыг өгөх ажилд үнэтэй хувь нэмэр болох болно.

Хамтын ажиллагаа

Таны биечлэн оролцох оролцоо үргэлж хэрэгтэй байдаг. Магадгүй Адвентист сүмийн гишүүн биш байж болох ч танд бусдад хүрч үйлчлэх, тэднийг илүү дээр амьдрахад нь туслах чин хүсэл байгаа гэдэгт итгэлтэй байна. Бусдад хүрч туслах маш олон суваг бидэнд байна.

Нийтэд тустай үйлчлэл

Бид зөвхөн сүмд явдаг хүмүүст л тусалдаггүй. Чадамж чадвар, нийгэмд эзлэх байр сууриас болоод тусгаарлагдсан олон хүмүүс байдаг. Хэрэв та тэдэнд хүрч үйлчлэхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

Зургийн цомог

Бид хийсэн үйл ажиллагаануудаа зарим зургаар танилцуулж байна.

Тэгээд Есүс тэдэнд дахин —Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.

Иохан 8:12

Эзэн биднийг хөтлөсөн замаас гажиж явахгүй л юм бол бид ирээдүйгээс огтхон ч айх хэрэггүй.

Элен Вайт

Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна.

Илчлэлт 14:12

Манай видеог үзээрэй

Та манай Youtube сувгийг дагаж илүү олон мэдлэг, мэдээлэл олж аваарай.

Нийтлэл

Монголын эргэн тойронд манай чуулганууд хэрхэн ажиллаж байгаа мэдээ мэдээллүүдийг эндээс аваарай.

НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
2026-05-11 02:51:54
admin
Үйл ажиллагаа

НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

“Тэрбум мод” үндэсний өдрийн хүрээнд “Хоймор хайрхан”-д энэ амралтын өдрүүдээр БОУАӨЯ-ны харьяа Байгаль орчны улсын хяналтын газрын албан хаагчид, Амос ТББ-ын “Хөгжилтэй аялагч” клуб, “Мөрч-Pathfinder” клубийн гишүүд хамтран мод тарьжээ.

Нийт 56 оролцогч хамтдаа 900 ширхэг мод тарьж, байгаль дэлхийгээ хамгаалах, ногоон ирээдүйг бүтээх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

Энэхүү арга хэмжээ нь байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг түгээх, хүүхэд залуусыг экологийн боловсролтой, зөв дадалтай иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.

“ЭЗЭН Бурхан хүнийг авч, Едений цэцэрлэгийг арчилж хамгаалуулахаар тэнд суулгав” хэмээн Эхлэл 2:15 дээр бичсэнчлэн бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, ирээдүй хойч үедээ ногоон орчныг өвлүүлэх үүрэгтэй билээ.

Бидний тарьсан нэг мод ирээдүйн цэвэр агаар, ногоон хөгжил, эрүүл орчны эхлэл юм.

Хамтран оролцсон итгэгч, клубийн хамт олон, идэвхтэй оролцогч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ХӨТӨЛИЙН “ГЭРЭЛ” СҮМИЙН 4-Р САРЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
2026-05-05 05:27:22
admin
Үйл ажиллагаа

ХӨТӨЛИЙН “ГЭРЭЛ” СҮМИЙН 4-Р САРЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

“Хөтөлийн гэрэл” сүмийн хамт олон 4-р сарыг “Библийг зохистой уншихуй” уриан дор утга учиртай, үр бүтээл дүүрэн өнгөрүүлжээ. Сарын турш гишүүдийн оролцоо, идэвх санаачилга онцгой байж, сүнслэг өсөлт, хамтын нэгдлийг бэхжүүлэх олон ажлууд амжилттай хэрэгжсэн байна.

Сарын онцлох үйл явдлын нэг нь сүмийн гишүүн 80 настай Эрдэнэбат ахын урам зориг хайрласан номлол байлаа. Түүний амьдралын туршлага, итгэл дүүрэн үгс нь оролцогчдод гүн сэтгэгдэл төрүүлж, залуу үед үлгэр дуурайл үзүүлсэн ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Мөн Шаббат хичээлийг тогтмол уншиж, амьдралдаа хэрэгжүүлэх зорилгоор тусгай хуваарийн дагуу хүн бүр өөрийн хариуцсан хэсгийг авч яван, хамтын оролцоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь онцлог байлаа.

Хүүхдийн ангид багш Д. Тунгалаг, Т. Долгорсүрэн нар хичээл зааж, бяцхан суралцагчдыг сүнслэг боловсролд хөтлөн, тэдний хөгжилд чухал хувь нэмэр орууллаа.

Түүнчлэн 4-р сарын турш өглөө бүр 06:30 цагт “Ерөөлийн уулан дээрх сургааль” номоор тасралтгүй лайв хичээл зохион байгуулж, гишүүдийг өглөөг утга учиртай эхлүүлэхэд дэмжлэг үзүүлжээ. Үүний зэрэгцээ 07:30 цагт “Эцэг өвгөд ба эш үзүүлэгч” номыг тогтмол судалж, мэдлэгээ гүнзгийрүүлжээ.

Онлайн орчинд ч гишүүдийн оролцоо идэвхтэй байж, Ганчимэг, Оюунаа, Тунгалаг нар болон бусад гишүүд өдөр бүр Библийн үгийг ээлжлэн хуваалцаж, олон нийтийг урамшуулжээ.

Ийнхүү “Хөтөлийн гэрэл” сүмийнхэн 4-р сарыг хамтын хичээл зүтгэл, итгэл сэтгэлээр дүүрэн өнгөрүүлж, ирэх саруудад улам ихийг бүтээх эрч хүчийг хуримтлуулжээ.

Харилцаа Холбооны хэлтэс 2026.05.05

“НАС БОЛ ТОО” : АХМАДЫН ФИТНЕССИЙН 1 САРЫН ГАЙХАЛТАЙ ҮР ДҮН
2026-05-01 03:21:39
admin
Үйл ажиллагаа

“НАС БОЛ ТОО” : АХМАДЫН ФИТНЕССИЙН 1 САРЫН ГАЙХАЛТАЙ ҮР ДҮН

Ахмадын фитнесс ангид хамрагдсан ахмадууд Нөлөөллийн төв нээгдсэнээс хойш тогтмол хичээллэж, нэг сарын хугацаанд гарсан өөрчлөлт, үр дүнгээ дүгнэсэн өдөр боллоо. 65–75 насны оролцогчид биеийн үзүүлэлтүүдээ хэмжүүлж, бодит ахиц дэвшлээ харсан нь онцлох үйл явдал байв.

Нэг сарын хугацаанд булчингийн масс нэмэгдэж, илүүдэл өөх багасч, жин эрүүл, зөв аргаар хасагдсан нь ажиглагдлаа. Богино хугацаанд ийм мэдэгдэхүйц үр дүн гарсан нь ахмадуудад урам зориг өгч, цаашид идэвхтэй хичээллэх хүсэл эрмэлзлийг улам нэмэгдүүлжээ.

Өмнө нь их даарч, зузаан хувцасладаг байсан бол одоо нимгэн хувцастай дасгал хийх боломжтой болсон нь цусны эргэлт сайжирсны илрэл юм. Мөн нойрны чанар сайжирч, биеийн ерөнхий байдал мэдэгдэхүйц дээрдсэн талаар оролцогчид онцолсон байна.

Оролцогчдын сэтгэгдэл

Л.Мөнх-Эрдэнэ (Амгалан сүм)
“Дасгал хөдөлгөөнд хамрагдаад нэг сар болж байна. Энэ хугацаанд жин хасаж, өөхний хэмжээ буурч, булчингийн масс нэмэгдсэн. Цусан дахь сахарын хэмжээ 6.3-аас 5.2 болж буурсан нь хамгийн том ахиц байлаа. Хүчний дасгал тогтмол, зөв хийх нь жин хасахад хамгийн үр дүнтэйг ойлгож авсан. Ийм боломж бүрдүүлсэн чуулганы хамт олонд маш баярлалаа.”

Н.Одсүрэн (УБ төв сүм)
“Багшийн зааварчилгаатай дасгал хийх нь маш чухал юм байна гэдгийг ойлголоо. Өөрөө хийхэд үр дүн бага байсан бол зөв техникээр, тогтмол хийснээр булчин нэмэгдэж, жин хасагдсан. Бие хөнгөрч, сэтгэл санаа ч өөдрөг болсон. Нас бол тоо гэдгийг үнэхээр мэдэрлээ.”

Т.Эрдэнэцоо (Төв сүм)
“Дасгал хийснээр бие хөнгөрч, бүсэлхийн тойрог багассан. Булчингийн масс нэмэгдсэнд баяртай байна. Цаашид дасгалаа тууштай үргэлжлүүлж, эрүүл амьдралын хэв маягаа хадгална гэж бодож байна.”

М.Уранчимэг (УБ төв сүм)
“Нэг сарын хугацаанд маш сайхан өөрчлөлт гарлаа. Булчингийн масс нэмэгдэж, нойр сайжирсан. Бие хөнгөрч, эрч хүчтэй болсон нь хамгийн том өөрчлөлт байлаа.”

Ш.Цэрэн-Янжин (Төв сүм)
“Дасгалд хамрагдахаас өмнө хаван ихтэй, амьсгаа давчиддаг байсан бол одоо хаван буурч, амьсгал хэвийн болсон. Зүрх дэлсэхээ больж, толгой өвдөх нь ч багассан. Өмнө нь даардаг байсан бол одоо даарахаа больсон. Дасгал хөдөлгөөн хүний амьдралд ямар чухал болохыг өөрийн биеэр мэдэрлээ.”


Ахмадын фитнесс хөтөлбөр нь богино хугацаанд ч бодит, эерэг үр дүн өгдөг болохыг энэхүү нэг сарын туршлага харууллаа. Эрүүл мэндээ сайжруулах, идэвхтэй амьдрах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү хөтөлбөр нээлттэй бөгөөд “Нас бол зүгээр л тоо” гэдгийг оролцогчид өөрсдийн биеэр батлан харууллаа.