2026 оны 6 дугаар сарын 16–20 өдрүүдэд “Хөтөлийн гэрэл” сүмийн хамт олон “Дуудлагаа биелүүлэх нь” уриан дор бие даан баярын мэдээ түгээх үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Шаббатын нөхөрлөлийн хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 22-ноос 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Канадаас хүрэлцэн ирсэн хоёр зочин пастор баярын мэдээ түгээх үйлчлэлд оролцлоо. Үйл ажиллагааны үеэр пастор Дарханбаатар орчуулагчаар ажиллав.

Мөн Баянхайр сүмийн дэргэдэх Angelos оюутан миссионерууд магтан дуугаар үйлчилж, баярын мэдээ түгээх багийн бүрэлдэхүүнд орон идэвхтэй хамтран ажиллалаа.
Баярын мэдээний үйл ажиллагааны үеэр хүүхдийн ангийнхан өөрсдийн бүтээлүүдийг танилцуулсан бөгөөд Канадаас ирсэн зочин пасторуудыг монгол үндэсний дээлтэй хүндэтгэн угтан авлаа.




Үйл ажиллагааны хүрээнд толгойн массаж, хөлийн цэгэн бариа зэрэг сайн дурын үйлчилгээг үзүүлж, нийт 27 хүн сүмд хүрэлцэн ирж үйлчлүүлсэн байна.


Энэхүү “Дуудлагаа биелүүлэх нь” үйл ажиллагааны онцлог нь сүмийн гишүүд өөрсдийн санаачилгаар бие даан баярын мэдээ түгээж, сүмийн ойр орчмын айл өрхүүдэд хүрч үйлчилсэн явдал байлаа. Энэ нь сайн мэдээг түгээхээс гадна орон нутгийн иргэдтэй ойртон нөхөрлөж, Христийн хайрыг бодитоор хуваалцсан үр өгөөжтэй өдрүүд болсон юм.



Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ? «Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг. Ром 10:14–15
Цаашид ч Эзэний дуудлагад дуулгавартай байж, хайр ба үйлчлэлээрээ олон хүнийг Христ рүү хөтлөхийн төлөө “Хөтөлийн Гэрэл” сүмийнхэн хичээн ажиллаж байна.
Харилцаа Холбооны хэлтэс 2026.07.19.



