2026 оны 2 дүгаар сарын 12-ны өдрийн 16:00 цагт Нисэх сүмийн залуус итгэл, баяр хөөр, нөхөрлөлийн уур амьсгалаар дүүрэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлжээ. Тэд өөрсдийн хүрээллийн найз нөхдөдөө зориулан “Open Mic” арга хэмжээг сэтгэл зүрхээ зориулан зохион байгуулсан юм.
Энэхүү уулзалт нь зүгээр нэг тайз, микрофоноор хязгаарлагдсангүй. Харин шинэ залууст хаалгаа нээж, сүмээ танилцуулах чин хүсэлтэй байлаа.
Итгэл, урлаг, хөгжим, чөлөөт яриа эдгээрийг нэг дор нэгтгэж, залуус өөрсдийн авьяас чадвар, дотоод ертөнцөө зоригтойгоор хуваалцлаа. Тайзан дээрх дуу хоолой бүр, инээмсэглэл бүр оролцогчдын сэтгэлд хүрч, мартагдашгүй дурсамж болон үлдлээ.
Энэ удаагийн арга хэмжээгээр 8 шинэ залуусыг хамруулж, тэдэнд сүмийн цуглаан болон дууны дугуйлангийн үйл ажиллагааг танилцуулан, ирээдүйн нөхөрлөлийн эхлэлийг тавьж чадсан нь онцгой үр дүн байв.
Зохион байгуулагч залуусын хэлснээр, энгийн атлаа нээлттэй ийм орчин л хүмүүсийн зүрхэнд хүрч, итгэл ба нөхөрлөлийг бодитоор түгээдэг хамгийн үнэ цэнтэй цаг мөч байсныг онцоллоо.
Цаашид ч тэд энэ мэт халуун дулаан уулзалтуудыг тогтмол зохион байгуулж, улам олон залууст гэрэл гэгээ түгээхээр зорьж байна.
Харилцаа Холбооны хэлтэс 2026.02.13.


