РАМАДАН САРЫН ҮЕЭР ЛАЛЫН ШАШИНТНУУДЫН ТӨЛӨӨ НЭГДСЭН ЗАЛБИРАЛ ӨРНӨЖ БАЙНА

РАМАДАН САРЫН ҮЕЭР ЛАЛЫН ШАШИНТНУУДЫН ТӨЛӨӨ НЭГДСЭН ЗАЛБИРАЛ ӨРНӨЖ БАЙНА

2026-03-03 06:16:50
Олон улс

Рамадан сарын үеэр Дэлхийн Долоо дахь өдрийн Адвентист Сүмээс лалын шашинт ахан дүүсийн төлөө тусгай залбирлын хөдөлгөөн өрнүүлж байна.

Энэхүү санаачилга нь Adventist–Muslim Relations (AMR) болон Global Mission хөтөлбөрийн хүрээнд дэлхийн олон оронд хэрэгжиж буй бөгөөд Монгол Миссион ч мөн адил нэгдэн оролцож байна.

Энэ жилийн залбирлын хөдөлгөөн “Let Your Light Shine” буюу “Гэрлээ гийгүүл” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд 30 өдрийн турш итгэгчид зуучлалын залбирал өргөж байна.

Дэлхийн хэмжээнд тусгай залбирлын шөнө, бүсийн онлайн уулзалтууд, гэрчлэлийн хуваалцах цагууд зохион байгуулагдаж, олон орны сүмүүд хамтран оролцож байна.

Рамадан - сүсэг бишрэлийн онцгой цаг үе Рамадан бол Исламын сарны тооллын есдүгээр сар бөгөөд мусульман шашинтнуудын хувьд хамгийн ариун сар юм. Энэ хугацаанд мусульманчууд үүр цайхаас нар жаргах хүртэл мацаг барьж, залбирал, буяны үйлс, өөрийгөө шинжихэд онцгой анхаардаг. Рамадан сард “Таравих” хэмээх оройн нэмэлт залбирал үйлддэг бөгөөд энэ нь сүнслэг шинэчлэлийн илэрхийлэл болдог. Олон мусульман хүний хувьд энэ сар нь Бурханд ойртох, уучлал гуйх, амьдралаа шинэчлэх цаг үе гэж үздэг.

“Бид эсэргүүцэл биш, ивээлийн залбирлыг хийдэг” Монгол Адвентист Чуулганы зүгээс бид энэхүү санаачилгад нэгдэж, лалын шашинт ахан дүүсийнхээ төлөө залбирч байгаагаа илэрхийлэв. “Бид бусдыг эсэргүүцэж залбирал үйлддэггүй. Бид хүмүүсийн сайн сайхны төлөө залбирдаг. Бид Христийн хайрыг илэрхийлж, Есүсийг танин мэдэх боломж нээгдээсэй гэж залбирч байна” хэмээн Монгол Адвентист Чуулганы удирдлага онцоллоо.

Залбирлын сэдвүүдэд :

- Лалын орнуудад энх тайван тогтох.

- Христийн зан чанарыг харуулан үйлчилж буй ажилтнуудын төлөө.

- Шинээр санаачилж буй сайн мэдээний ажлуудын төлөө.

Хүмүүс Есүс Христтэй хувьчилсан уулзалт хийхийн төлөө залбирлаа.

Монгол дахь мусульман иргэд Монгол Улсад мусульман шашинтнууд нийт хүн амын ойролцоогоор 3–5 хувийг эзэлдэг гэж тооцогддог. Ихэнх нь Казах үндэстэн бөгөөд Баян-Өлгий аймагт төвлөрөн амьдардаг. Мөн Улаанбаатар болон бусад хотуудад мусульман иргэд оршин суудаг. Монгол Улсад шашин шүтэх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан бөгөөд мусульман иргэд сүм хийд, шашны үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулдаг. Нөхөрлөл ба харилцан хүндэтгэл Монголын Адвентист Чуулганы зүгээс Рамадан сарыг бид харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэх боломж гэж үзэж байна. Лалын шашинт иргэдийн гэр бүлийн үнэ цэнэ, сахилга баттай залбирлын амьдрал, зочломтгой зан зэрэг нь харилцан хүндэтгэл дээр суурилсан яриа хэлэлцээний гүүр болох ёстой гэж сүмийн зүгээс үзэж байна.

Дэлхийн залбирлын хөдөлгөөний хүрээнд хуваалцсан гэрчлэл, уриалгад эдгэрэл, амьдрал өөрчлөгдөх, итгэлийн шийдвэр гаргах зэрэг олон үйл явдал дурдагдсан нь залбирлын хүчийг дахин сануулж байна.

Монголын Адвентист Чуулган энэ Рамадан сарын турш итгэгчдийг тогтмол залбирч, хайр ба даруу байдлаар гэрлээ гийгүүлэхийг уриалж байна.

Харилцаа Холбооны хэлтэс 2026.03.03