БАГАНУУР СҮМИЙНХЭН 2026 ОНЫГ “УНШЛАГЫН ОНЦГОЙ ЖИЛ” БОЛГОЛОО

БАГАНУУР СҮМИЙНХЭН 2026 ОНЫГ “УНШЛАГЫН ОНЦГОЙ ЖИЛ” БОЛГОЛОО

2026-04-09 02:11:25
Үйл ажиллагаа

Багануур сүмийн хамт олон энэ оны эхний улирлыг 10 хоногийн залбирлаар эхлүүлж, сүсэгтнүүдийнхээ оролцоог идэвхжүүллээ.

Мөн өглөө бүр шаббат хичээлийг онлайн орчинд тогтмол байршуулж, гишүүдэд мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Тэнд хамтдаа “Христэд хүрэх зам”-ыг онлайнаар судласан бол  энэ улиралд Адвентист сүмийн онцлог сургаал болох Шаббатын талаар 25 асуултад тулгуурласан библи судлалыг амжилттай зохион байгуулж, судалгаагаа бүрэн дуусгасан байна.

Үүнээс гадна, 4 дүгээр сарын 1-нээс эхлэн гишүүд өөрсдийн боломж бололцоог ашиглан баярын мэдээ түгээх зорилготой залбирлыг эхлүүлээд байна.

2026 оныг “Уншлагын онцгой жил” болгон зарласантай холбогдуулан эхний улиралд “Уулан дээрх сургааль” номыг бүлэг бүрээр нь уншиж, сүмийн групп хуудсанд нийтэлжээ. Цаашид дараагийн номыг мөн адил уншиж, ойлголтоо хуваалцан онлайнд байрлуулах төлөвлөгөөтэй үйлчилж байна.

 

Харилцаа Холбооны хэлтэс 2026.04.09