Эрдэнэт хот дахь Адвентист сүмийн үйл ажиллагаа тогтмол бөгөөд онлайн орчинд Бурханы үгийг судлан өргөн хүрээнд явагдаж байна. Тэд долоо хоног бүрийн хоёр дахь өдөр Библи судлалын хичээл, дөрвөн дэхь өдөр эсийн бүлгийн цуглааныг тогтмол зохион байгуулж, итгэгчдийн оюун санаа, мэдлэгийг тэлэхэд анхааран ажиллаж байна.
Библи судлалаар Адвентист гэр бүлийн сэдвийг судалж байгаа бол эсийн бүлгээрээ дамжуулан “Шинэ гараа” эрүүл мэндийн номыг хамтран судалж байна. Энэ нь гишүүдийн бие, сэтгэл, оюуны эрүүл мэндийг дэмжихэд чиглэж байгаа юм.
Мөн хүүхдийн ангид Библиэс эшлэл цээжлүүлэх сургалтыг тогтмол явуулж, хамтдаа Бурханыг алдаршуулан шинэ дуу сурч авьяас чадварыг нь нээн хөгжүүлж байна.
2026 оноос эхлэн сүмийн групп болон шинэ цахим хуудсаар дамжуулан Шаббат хичээлийг номоо тогтмол уншиж, нийтлэн ажиллаж байна.
Ийнхүү Эрдэнэт сүм олон талт үйл ажиллагаагаараа дамжуулан гишүүдийнхээ оюун санааны хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.
Харилцаа Холбооны хэлтэс 2026.04.13


