OneVoice27 - Таныг үйлчлэлд дуудаж байна
Дэлхий дээр нийт
Дэлхий дээр Христийн сайн мэдээ хүрээгүй 3.40 тэрбум хүмүүс байна.
Бүгдийн Үйлчлэл
Дэлхий дээр Христийн сайн мэдээ хүрээгүй 3.40 тэрбум хүмүүс байна.
Матай 24:14
Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.
Бурханы захирамжийг биелүүлэхийн тулд бид яах ёстой вэ?
"Итгэгч бүр нийт хүн амд хүрэх арга замыг судалж, төлөвлөж, бодож олтугай. Бид жирийн нэг байдлаар бус харин давж сэтгэж ямар нэг зүйл хийх ёстой. Бид анхаарлыг татах ёстой. Бидэнд биелэгдэшгүй мэт санагдсан ч үнэхээр чин сэтгэлээсээ хичээн чармайх учиртай. " ------------- Баярт Мэдээ номын хэсгээс
Та хэрхэн тусалж чадах вэ
Хандив өгөх
Хэрэгцээтэй зүйлээр нь бусдад туслах бидний үйлчлэлийг дэмжээрэй. Таны энэрэнгүй сэтгэл бидний эргэн тойронд байдаг хоол унд, хорогдох газар хэрэгтэй хүмүүст тус болохоос гадна гэр бүлүүдэд найдварыг өгөх ажилд үнэтэй хувь нэмэр болох болно.
Хамтын ажиллагаа
Таны биечлэн оролцох оролцоо үргэлж хэрэгтэй байдаг. Магадгүй Адвентист сүмийн гишүүн биш байж болох ч танд бусдад хүрч үйлчлэх, тэднийг илүү дээр амьдрахад нь туслах чин хүсэл байгаа гэдэгт итгэлтэй байна. Бусдад хүрч туслах маш олон суваг бидэнд байна.
Нийтэд тустай үйлчлэл
Бид зөвхөн сүмд явдаг хүмүүст л тусалдаггүй. Чадамж чадвар, нийгэмд эзлэх байр сууриас болоод тусгаарлагдсан олон хүмүүс байдаг. Хэрэв та тэдэнд хүрч үйлчлэхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.
Зургийн цомог
Бид хийсэн үйл ажиллагаануудаа зарим зургаар танилцуулж байна.






































Манай видеог үзээрэй
Та манай Youtube сувгийг дагаж илүү олон мэдлэг, мэдээлэл олж аваарай.
Нийтлэл
Монголын эргэн тойронд манай чуулганууд хэрхэн ажиллаж байгаа мэдээ мэдээллүүдийг эндээс аваарай.

БУРХАНЫ ХАЙРЫГ ТҮГЭЭСЭН МИССИОНЕРҮҮД
2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянхайр сүмийн дэргэдэх Angelos оюутан миссионер сургалтын төвийн оюутнууд Баянхайр сүмийн пастор Э.Цолмонбаярын хамт Булган аймгийн Бүрэгхангай сумыг зорин миссионерын үйл ажиллагаа явууллаа. Багийнхан Улаанбаатар хотоос хөдөлж, нийт 295 км замыг ойролцоогоор 5–6 цагийн хугацаанд туулан Аргалант, Баянхангай, Лүн, Баяннуур, Дашинчилэн сумдаар дамжин Бүрэгхангай суманд хүрчээ.
Тус суманд 3 шөнө, 4 хоногийн хугацаанд Баянхайр сүмийн гишүүн З. Нарангаравын гэрт байрлан үйлчлэв. Энэ хугацаанд түүний гэр бүлийнхэн болох ээж, ах, ахын найз бүсгүй болон эгчийн таван хүүхэд, үеэлийн дөрвөн хүүхэд зэрэг нийт есөн хүүхэдтэй уулзан нөхөрлөж, Бурханы хайр болон сайн мэдээний талаар хуваалцаж, тэдний төлөө хамтдаа залбирлаа.
Ялангуяа 2–13 насны 9 хүүхдэд Библийн сэдвээр ярилцаж, тоглоом, нөхөрлөлийн үйл ажиллагаа зохион байгуулснаар хүүхдүүдтэй дотно нөхөрлөж чадлаа. Мөн З.Нарангаравын ээжийн эрүүл мэндийн төлөө тусгайлан залбирч, эрүүл мэндийн төлөөх үйлчлэл хийв.

СОЁЛЫН СОЛИЛЦООГООР ДАМЖУУЛАН БУРХАНЫ ХАЙРЫГ ТҮГЭЭЛЭЭ
2026 оны 6 дугаар сарын 21–26-ны өдрүүдэд Нисэх сүм БНСУ-ын Самюүк их сургуулийн Англи хэлний тэнхмийн I курсын 12 оюутны багтай хамтран “Соёлын солилцоо” сэдэвт сайн мэдээний үйл ажиллагааг Бурханы ивээл дор амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны зорилго нь БНСУ-аас ирсэн оюутнуудыг сайн дурын үйлчлэлд оролцуулан үйлчлэн Монголын хүүхэд, залуучуудад Бурханы хайрыг түгээхийн зэрэгцээ солонгос хэл, дуу хөгжим, соёлын хөтөлбөрөөр дамжуулан сайн мэдээг түгээлээ. Соёлын солилцоо нь зөвхөн мэдлэг, ур чадвараа хуваалцах боломж төдийгүй, Бурханы хайрыг хил хязгаараас үл хамааран хүмүүст хүргэх үнэ цэнтэй гүүр болж чадсан юм.
Таван хоногийн турш үргэлжилсэн тус өдөрлөгт өдөр бүр 22–26 шинэ хүүхэд, залуучууд хамрагдаж, Бурханы хайрыг мэдэрч, халуун дулаан нөхөрлөлийг бий болголоо. Үйл ажиллагааны үр дүнд 9 хүүхэд, залуус Нисэх сүмийн дуу, хөгжмийн дугуйланд үргэлжлүүлэн хамрагдахаар бүртгүүлсэн нь сайн мэдээний үр жимс ургаж эхэлсний бодит илэрхийлэл байлаа.

“ИЛЧЛЭЛТ” СҮМ ОРЧИН ҮЕИЙН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨТЭЙ БОЛЛОО
Илчлэлт сүм орчин үеийн стандарт, шаардлагад бүрэн нийцсэн шинэ ариун цэврийн өрөөтэй болжээ.
Энэхүү ажлыг Бүгд Найрамдах Солонгос Улсаас хүрэлцэн ирсэн Юү Гуан Ху, Гвон Тэ Сан ахлагч нарын чин сэтгэлийн зүтгэл, харамгүй зориулалтын үр дүнд амжилттай хэрэгжлээ. Энэхүү сайн үйлсэд Монголын Адвентист чуулганы удирдлагууд, пасторууд болон ахлагч нар гүн талархал илэрхийллээ.
