Илчлэлт сүм орчин үеийн стандарт, шаардлагад бүрэн нийцсэн шинэ ариун цэврийн өрөөтэй болжээ.
Энэхүү ажлыг Бүгд Найрамдах Солонгос Улсаас хүрэлцэн ирсэн Юү Гуан Ху, Гвон Тэ Сан ахлагч нарын чин сэтгэлийн зүтгэл, харамгүй зориулалтын үр дүнд амжилттай хэрэгжлээ. Энэхүү сайн үйлсэд Монголын Адвентист чуулганы удирдлагууд, пасторууд болон ахлагч нар гүн талархал илэрхийллээ.

Шинэ ариун цэврийн байгууламж нь Илчлэлт сүмийн гишүүд, үйлчлүүлэгчдийн тав тух, эрүүл ахуйн орчныг сайжруулахаас гадна Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдэд хүртээмжтэй үйлчлэх боломжийг бүрдүүлсэн нь олон нийтэд бодит үр өгөөжөө өгөх ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байна.

Бурханы хайрын бодит үйлчлэл, энэрэнгүй сэтгэлээ илэрхийлж, нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бурхан та бүхнийг элбэг хангалуунаар ивээж, сайн үйлс тань улам бүр дэлгэрэх болтугай.
Үнэнээр би та нар хэлье."Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.
— Матай 25:40
Харилцаа Холбооны хэлтэс 2026.07.07



