Залуучуудын үйлчлэл

youth_ministriesДолоо дахь Өдрийн Адвентист Сүмийн залуучуудын үйлчлэл нь  үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өсвөр үе болон залуучуудад Христийг үзэх үзэл Түүний авралын мэдээг түгээхэд түшиглэж ирсэн. Залуусын үйлчлэл нь олон төрлийн үйл ажиллагааг зохион явуулдаг ба тэр дундаа залуусын Калеб хэмээх баярт мэдээний үйл ажиллагаа, цусны доннор гэх мэт хөтөлбөрүүд бий. Мөн бидний хамтран ажилладаг хэсэг бол яахын аргагүй их дээд сургуулиуд ба оюутан залуусын их эрдэмийн замд нь хувь нэмэр болон ажилладаг. Залуусын үйл ажиллагаа болон клубууд нь 16 – 35 насны залууст зориулагдан явагддаг.

 

Хүүхэд ба өсвөр насныханд зориулагдсан хоёр бүрэн хөтөлбөр бий. тэдгээрийн нэг нь Адал явдал нэртэй клуб ба 6 – 9 насныхан хамрагддаг. Харин нөгөөх нь мөрч клуб буюу 10 – 15 насныхан хамрагдан оролцдог. Эдгээр клубууд нь нийгмийн, гэр бүлийн, хүрээлэн буй орчин, эрүүл амьдралын зуршил, библийн ойлголт болон бусад олон зүйлсийн талаар мэдлэг чадвар олгодог. Тэд ихэвчлэн цугларах бүрдээ өөрсдийн хамтрах, нийтэч үзэл чанараа олон талаар өсгөн хөгжүүлдэг.

 

Click here to learn more about Youth Ministries.

 

Share this: