АДРА

Адвентист Хөгжил ба Туслалцааны Байгууллага (АДРА)

 

adraБид маш төвөгтэй дэлхийд амьдардаг, нийгмийн болон улс хоорондын зөрчил, өлсгөлөн, тогтворгүй эдийн засаг, ханшийн уналт, ажилгүйдэл, нийгмийн шударга бус байдал, хотын аюулгүй байдал, байнгын байгалийн гамшиг, өөрөөр хэлбэл хүнд зовлон авчирдаг олон төрлийн нөхцөл байдал байдаг. Эдгээр зовлон бэрхшээлүүдийн хэрэгцээнд үйлчлэхийн тулд хувь хүн, гэр бүл болон нийгэмд хөгжил авчирч, гамшгийн үед тусламж үзүүлэх зорилгоор Адвентист Хөгжил ба Туслалцааны Байгууллагыг (ADRA) байгуулсан.

Адвентист Хөгжил ба Туслалцааны Байгууллага нь Долоо дахь өдрийн Адвентист Сүмийн дэлхий нийтийн хүмүүнлэгийн байгууллага билээ. Олон улсын харилцаагаа ашиглан ADRA нь яс үндэс, улс төрийн харьяалал, эсвэл шашны хамаарлыг үл харгалзан 130 гаруй оронд туслалцаа болон хөгжлийн дэмжлэг үзүүлдэг. ADRA нь нийгэмлэг, байгууллага болон засгийн газартай хамтран 9 нөлөөллийн салбараар дамжуулан олон сая хүний амьдралын чанарыг дээшлүүлдэг.

 

Энэ байгууллагын оршин тогтнох эх суурь нь Есүс Христийн үйлчлэлийн амьдрал болох хаа явсан газартаа эдгээх, заах, уучлах, авралын итгэл найдвар болон хайрыг үлдээж байсан үлгэр жишээг дагах явдал юм. Түүний үгс үүнийг баталдаг “Хүний Хүү хүртэл үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд … ирсэн” (Марк 10:45).

 

Энд дарж ADRA-гийн талаар илүү ихийг мэдэх.

Share this: