БИДНИЙ ИТГЭЛ

bible

Долоо дахь Өдрийн Адвентист сүм бол библийг өөрсдийн итгэлийн цорын ганц эх сурвалж гэж үздэг. Бид өөрсдийн Адвентист хөдөлгөөнийг Протестант болон Сола Скрипчура буюу зөвхөн библийн үгээр, зөвхөн библийн зарчмын дагуу гэсэн зарчмын үр дүн гэж үздэг. Библи бол Христэд итгэлт хүмүүсийн итгэлийн болон өдөр тутмын амьдралын үндсэн хэм хэмжүүр юм.

Өнгөрсөн хугацаанд манай сүмийн үндсэн тунхаг  буюу Долоо дахь Өдрийн Адвентист сургаалыг нэгтгэсэн зарчмууд нь Библээс Ариун сүнсний тусламж, залбиралтайгаар судалсан бүлэг судлаачдаас нэгтгэн цуглуулж бүтсэн.

Одоогоор Адвентистуудын итгэлийн 28 үндсийг үндсэн 6 категорт хувааж авч үзэж болох бөгөөд Үүнд: Бурханы сургаал, Хүн, Аврал, Сүм, Христэд итгэгчдийн амьдрал, Сүүлчийн үеийн үйл явдлууд юм.  Сургаал бүрт Бурхан гол төв нь болдог бөгөөд Бурханы зан чанар, түүний мэргэн ухаан, өршөөл, хувирашгүй хайраар хүн төрөлхтөнтэй мөнхий мөнхөд  харилцах харилцааг сэргээн шинэчлэхийн тулд юм.

 

Share this: