Oнцгой төслүүд

 Шүдний эмнэлэг:  Монголд хүчирхэгжүүлэх нэг талбар бол Эрүүл мэндийн үйлчлэл юм. Энэ үйлчлэлээр дамжуулан нийгэмд хүрч авралыг тунхаглах боломж бололцоо байгааг харж болно. Сүмүүдэд эрүүл мэндийн хөтөлбөр семинарыг явуулахын зэрэгцээ байнгын үйлчилгээтэй хүмүүст хандсан төвүүдийг үүсгэж эхэлсэн. Х.А.Н.Д.Бүсийн ерөнхийлөгч Др Лее-аийн санал болгосноор Улаанбаатар хотод шүдний эмнэлэг ажиллуулах үндэс суурийг тавьсан. Энэ төсөл хүмүүст хүрэн үр дүнтэй арга зам байгаад зогсохгүй сүмийн гишүүдийг ажлын байраар хангах боломжийг гаргаж өгсөн. Одоогоор бид хандив цуглуулах үе шатанд явж байна. Энэхүү төсөл маань ирээдүйн эрүүл мэндийн төв, клиник, улмаар эмнэлэг байгуулагдахын эхлэл суурь гэдэгт итгэлтэй байна. Орчин үеийн сэтгэхүй болон хүмүүсийн амьдралд хүрэх хамгийн үр дүнтэй арга зам гэдэгт бид итгэлтэй байна.

 

 Залуучууд Сургалтын Төв:  Бидний Стратеги төлөвлөгөөнд ЗСТ-ийн төслийг батласанаар сүмийн гишүүдийг ирээдүйн удирдагч, сайн мэдээ түгээгч болгон сургах төвийг хөгжүүлж эхэлсэн. МАЧ 60,000 метр кв газрыг сонгон авч барилгын ажлыг эхлүүлсэн. Эхний барилгын ажил 4 сард эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотой бүхий ажил арга хэмжээ, шийдвэрийг цаг алдалгүй гаргасан. Энэ сургалтын төв зөвхөн сүмийн гишүүдэд бус нийгэмд хүрч үйлчлэх төв байлгахаар бид байгуулсан болно. Залуучууд Сургалтын Төвөөр дамжуулан бид олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ирээдүйн удирдагч, ахлагч нарыг бэлтгэн, хүүхэд залуучуудыг сурган, сүм болон нийгэмд үйлчлэх болно.

 

 Харилцаа Холбоо Мэдээллийн Төв:  Нийгэмд хүрэх бас нэг хүчтэй хэрэгсэл бол Мэдээлэл Харилцаа Холбоо юм. 2014 онд бид дахин Дэлхийн Адвентист Радиог нээж 400 гаруй хөтөлбөр бэлтгэн, 29,000 гаруй байнгын сонсогчидтой болжээ. Хэдийгээр эдгээр үзүүлэлт өсөлттэй сайн байгаа боловч бидний хувьд залуу үеийнхэнд хүрэх шаардлага өндөр байна. Бидний хувьд Мэдээллийн төвөөр дамжуулан Радио болон Дүрс бичлэгт хөтөлбөрийг бэлтгэх эхний алхмуудыг тавьсан. Энэ талбар бол Хот суурин газрын хүрэх боломжгүй хүмүүст сайн мэдээг хүргэх үр дүнтэй арга билээ. Энэ төсөл маань яваандаа Итгэл Найдварын Суваг болон өргөжин хэмээн итгэж байна.

 

 Мэргэжил Сургалтын төв\ Коллеж:  Боловсрол хүнийг өөрчилдөг, Харин сургууль дэлхийг өөрчилнө. Энэ бол Монгол дахь Адвентист коллежийн алсын хараа. Бид залуучуудыг сургаж, мэргэжлийн ур чадвартай болгож байгаадаа баяртай байна. 2016 оноос эхлэн Птр Ким Сүк Кон чөлөөнд гарсны дараа уг коллежийн суурийг тавин эхлүүлсэн. Энэхүү Коллеж нь 1 жилийн сургалттай, дараах мэргэжлээр сургалтаа явуулдаг. Үүнд 1. Рестораны тогооч, 2. Үсчин 3. Хэвлэлийн эх бэлтгэл.

Share this: