МАНАЙ СҮМ

adventist logoДолоо дахь өдрийн Адвентист Сүм нь 1840 оны Миллерийн хөдөлгөөн болох олон Христианууд Библийн зөгнөлийг илүү сайтар ойлгохыг хичээсэн явдлаас үүсээгүй ээ. Эдгээр итгэгчдийн дотор Шинэ Английн хэсэг бүлэг итгэгчид долоо дахь өдөр Шаббатыг дахин илрүүлсэн юм. Тэд Бүтээн туурвилын үед Бурханаар ивээгдсэн Библийн Шаббат болох Бямба гаригийг тодотгох үүднээс “Долоо дахь өдрийн” гэсэн нэрийг сонгосон. “Адвентист” гэдэг нь Есүс Христийн дахин ирэлтийг хүлээгчид гэсэн утгатай.

1863 онд шинээр Шаббатыг сахигчид 125 сүмд 3,500 хүний гишүүнчлэлтэйгээр албан ёсны сүмийн салбар болж зохион байгуулагдсан.

Удалгүй тэд өөрсдийн итгэлийг Хойд Америкаас өөр орнуудад хуваалцаж эхэлсэн, эхлээд 1874 онд Швейцарт, дараа нь Орос, Гана, Өмнөд Африк, Аргентин болон Япон.

Өнөөдөр хамгийн хурдацтай өсөж байгаа Протестант Христиан сүмүүдийн нэг болох 18 сая усан баталгаа хүртсэн Долоо дахь өдрийн Адвентистууд дэлхий даяар амьдарч байна. Бид дэлхий нийтийн сүм болохын хувьд НҮБ-ийн хүлээн зөвшөөрсөн 237 орны 215-д нь байгаа. Үүний дотроос Хойд Ази Номхон Далайн Бүс нь 625,000 гаруй гишүүнтэй (Япон, Хятад, Хонг Конг, Макау, Тайван, Өмнөд Солонгос, Хойд Солонгос болон Монгол орно).

 

Одоогийн байдлаар Монголын гишүүнчлэл 2,000 гаруй билээ.

Share this: