ХАРИЛЦАА ХОЛБОО

 communication_department“Итгэл найдварын гүүрийг барих” нь Долоо дахь өдрийн Адвентист Сүмийн Харилцаа Холбооны Хэлтсийн эрхэм зорилго билээ. Бид харилцаа холбооны олон арга хэрэгслийг ашиглан сүмийн дотоод болон гадны сонсогч, үзэгч нарт хүрэх замаар энэ зорилго өөд ажилладаг. Мэдээлэл сайтай, сонирхолтой вэб хуудас бүтээж, нийгмийн харилцаа холбооны сайтуудыг шинэчилж, мөн мэдээний түүх болоод хэвлэл сонин эрхлэн гаргах зэрэг нь өөрсдийн мэдээг хуваалцах зарим арга замууд юм.

Харилцаа Холбооны Хэлтэс нь дэлхий дахинд Есүс Христийн авралын сайн мэдээг тунхаглах үүрэгтэй. Нээлттэй харилцаа холбооны хөтөлбөрөөр дамжуулан сүмийн гишүүд болон нийгэмд хүрч ажиллахын тулд Харилцаа Холбооны Хэлтэс нь үр нөлөө бүхий техник технологи болон харилцаа холбооны орчин үеийн арга хэрэгслийн үр ашгийг гаргах үүрэгтэй ба бүрэн итгэл найдварыг өвөртөлдөг.

Бид өөрсдийн ажлаараа сүмийн дүр төрх, зорилго, үйл ажиллагаа, гэрчлэлийг илүү тодорхой болгохыг харуулахыг хичээдэг. Тийнхүү олон хүн Христийн дагалдагч болж, Түүний сүмийн гишүүд болох болно.

Share this: