Албан Ёсны Тунхаг

БИДНИЙ ЗОРИЛГО

old_man_and_bibleДолоо дахь өдрийн Адвентист Сүмийн зорилго нь бүх хүмүүсийг Есүс Христийн дагалдагч болохыг уриалж, гурван тэнгэрэлчийн мэдээнд буй мөнхийн сайн мэдээг тунхаглан (Ичлэлт 14:6-12), энэ дэлхийг Христийн дахин ирэлтэнд бэлдэхэд оршино. 

БИДНИЙ АРГА БАРИЛ

Долоо дахь өдрийн Адвентистууд Библи болон Ариун Сүнсний удирдамжтайгаар энэ зорилгыг мөшгөн Христ шиг амьдарч, харилцаж, дагалдагчдыг сургаж, зааж, эдгээж, үйлчилдэг.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Библийн ичлэлтийн дагуу Долоо дахь өдрийн Адвентистууд Бурханы төлөвлөгөөний оргил хэсэг бол Түүний бүх бүтээлүүд Түүний төгс хүсэл болон зөвт байдалтай бүрэн нийцэлтэй болж сэргээгдэх явдал гэж үздэг.

БИДНИЙ ОНЦЛОГ

Долоо дахь өдрийн Адвентист Сүм нь өөрсдийгөө Библийн зөгнөлийн төгсгөл үеийн үлдэгсэдийн Сүм гэж үздэг. Сүмийн Гишүүд нь хувьдаа болон нийтээрээ Бурханы хаанчлалын элч бөгөөд Есүс Христийн дахин ирэлтийг тунхаглагчид гэсэн онцгой үүргээ ухамсарладаг. Долоо дахь өдрийн Адвентистууд нь Христ болон Сатаны хооронд үүссэн Агуу Мэтгэлцээний нэг хэсэг болох муу ёрын оршихуйгаас энэ дэлхийг эргүүлэн авах Бурханы зорилгод Түүний хамтрагчид гэж тооцогддог.

 

*Энэ мэдэгдлийг 2014 оны 10 сарын 13-нд Мэрилэндийн Силвер Спрингд болсон Долоо дахь өдрийн Адвентист Сүмийн Ерөнхий Чуулганы хурлаар баталсан.

Share this: