Олон нийтэд зориулсан цугларалтууд 3 сарын 2-нд эхэлнэ

Гуравдугаар сард Баярт Мэдээний Талбар Сургуулийн сонирхолтой сэдвээр дүүрэн хөтөлбөрүүд сүмүүдийг хүлээж байна. 3 сарын 2-нд буюу баасан гарагт Найдварын түүхүүд цуврал хөтөлбөрийн эхний өдөр. Сүнслэг ургац хураалтын Сайн Мэдээний хөтөлбөр 3-р сарын 24-нийг хүртэл явагдана. Улаанбаатар төв сүмээс бусад сүмүүдэд шууд цахим сүлжээгээр дамжуулан хүргэх болно.
Орой бүрийн хөтөлбөрийн хуваарийг доорхи хэсэгт оруулсан болно. Эдгээр ургац хураалтын хөтөлбөрүүд нийт 24 маш чухал сэдвүүдийг багтаасан болно. Даваа болон Пүрэв гарагаас бусад өдрүүдэд орой бүр 18:00 цагаас, Бямба гараг бүр 10:00 цагаас эхэлнэ. Харин 3 сарын 3-ны Бямба гарагт 11:30 цагаас номлол эхлэх болно. Орой бүр хөтөлбөрийн дараа азтан шалгаруулах бөгөөд сэтгэгдлийн хуудсыг бөглөсөн хүн бүр ном болон бусад шагналыг хүлээн авах боломжтой.
Ням, Мягмар болон Бямба гараг бүрийн 17:00-17:30 цагийн хооронд Асуулт Хариултын цагийг танд тусгайлан зориулах болно. Оролцогч бүрээс сэтгэгдлийн цаасан дээр хариулт авахыг хүсч байгаа асуултаа бичихийг хүсэж байна. Орой бүрийн хөтөлбөрт оролцохыг төлөвлөхөөс гадна гэр бүл болон найз нөхдөө урин хамт ирээрэй. Хэрэв та эхний өдрүүдийн хөтөлбөрт таслалгүйгээр хамрагдвал үлдсэн өдрүүдэд ирэх хүсэл эрмэлзэлтэй болох болно. Таны урьд нь сонсож байгаагүй цуврал семинар байх болно гэдэгт итгэлтэй байна!

Share this: